Хятад улс дэлхийн анхны бүрэн автомат судалгааны хөлөг онгоцыг ашиглалтад оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-01-13 16:52:11

ШАНХАЙ. /CCTV/. БНХАУ дэлхийн анхны бүрэн автомат "Жухайюнь" хэмээх судалгааны хөлөг онгоцыг ашиглалтад орууллаа гэж тус улсын төв телевиз баасан гарагт мэдээлэв. 


"Жухайюнь" нь автомат навигацийн систем, түүнчлэн алсын удирдлагын технологиор тоноглогджээ. Эрчим хүч, хөдөлгүүрийн төхөөрөмж зэрэг уг хөлөг онгоцны бүх үндсэн системийг Хятад улс дотооддоо бүтээснийг "CCTV" онцолсон байна. 


"Жухайюнь" хөлөг онгоцны урт нь 88.5 метр, өргөн нь 14 метр, бүхээгийн өндөр нь 6.1 метр ажээ. 2100 тоннын усан түрцтэй уг хөлөг онгоцны дээд хурд нь 18 узел /хөлөг онгоц далайд нэг цагт явах хурдын хэмжээ/ бол хэмнэлттэй горимын үеийн хурд нь 13 узел гэнэ. 


Энэхүү хөлөг онгоцыг зураглал хийх, дээж авах зэрэг далай тэнгисийн төрөл бүрийн судалгааны ажилд ашиглах боломжтой гэж мэдээлж байна. 
Холбоотой мэдээ