Сургуулийн тогооч нар сургалтад хамрагдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. GPE төслийн санхүүжилтээр ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтад хамруулж байна.
Сургалтад
11 аймгийн 30 сургууль, 9 дүүргийн 15 сургуулийн хоолны мэргэжилтнүүд хамрагдаж
байгаа юм.
Энэ
удаагийн сургалтын үр дүнд
-Хүүхдийн хооллолтын
онцлог, шим тэжээлийн хэрэгцээг зөв үнэлэх арга барил эзэмшинэ.
-Сургуулийн хоолны
газарт эрүүл ахуй, зохистой дадал мөрдүүлэх мэдлэг, ур чадвартай болно.
-Сургуулийн хоолны газар
түгээмэл ашигладаг тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй
болно.
-Тусгай хэрэгцээт
хүүхдийн хоолны онцлог, шим тэжээлийн хэрэгцээг үнэлэх арга зүйд суралцана.
-Батлагдсан норматив
зардлаар хэрхэн түүхий эдийн сонголт, тэнцвэртэй шим тэжээллэг хоол бэлтгэх
аргад суралцана.
“Боловсролын
Дэлхийн Түншлэл” (GPE) Олон Улсын байгууллагын 5 сая ам. долларын буцалтгүй
тусламжийн санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Тэгш боломжийг
бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа.
Төсөл
нь
-Тэгш хамруулан сургах
-Сургуулийн хоолны
үйлдвэрлэл, үйлчилгээ
-Хосолсон сургалт гэсэн
гурван чиглэлээр хэрэгжиж байгаа юм.
Тус төсөл нь 3 жилийн хугацаанд 12 аймаг, 9 дүүргийн зорилтот сургуульд хэрэгжинэ.