БАЯН-ӨЛГИЙ: Зориулалтын бус газар хадгалж байгаа химийн бодисуудыг устгалд оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-01-27 14:48:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн лабораториуд, эмнэлэг, зарим аж ахуйн нэгжүүдэд сургалт, дадлага, эмчилгээ болон бусад зорилгоор ашигладаг химийн бодисууд хадгалагдаж байдаг.


Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас аймгийн Тагнуулын газар, Онцгой байдлын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар зэрэг байгууллагатай хамтран ашиглах хугацаа нь дууссан, урвалд орсон, шошгогүй, удаан жил зориулалтын бус газар хадгалж байгаа химийн бодисуудыг устгах ажлыг зохион байгуулав.


Энэ хүрээнд Өлгий сумын ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5 дугаар сургууль, Эмпати сургууль, нийтийн аж ахуйн үйлчилгээний “Суат” компани, Нэгдсэн эмнэлэг, Алтанцөгц, Баяннуур, Толбо, Улаанхус, Ногооннуур, Цэнгэл, Булган, Сагсай сумаас устгах шаардлагатай 497,061 кг химийн бодисыг татан авсан байна.


Байгаль орчин, аялал жуулчлалын газраас аюултай хог хаягдал устгадаг тусгай тусгай зөвшөөрөлтэй “Элемент” компанитай гэрээ байгуулж, татан авсан дээрх химийн бодисуудыг Улаанбаатар хот руу илгээжээ.

Харин химийн бодисуудыг Улаанбаатар хот руу тусгай тээврийн хэрэгслээр тээвэрлэх санхүүжилтийг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэсэн аж. 

Холбоотой мэдээ