Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-08-31 00:16:58

Баянхонгор аймагт өвөлжилтийн бэлэн байдлыг хангах ажил эрчимтэй өрнөж байгаа бөгөөд одоогийн байдлаар 100 орчим тонн өвч нөөцлөөд байгаа юм байна.

Өвөлжилтийн бэлтгэлээ эрчимжүүлэхийг даалгасан аймгийн Засаг даргын албан даалгавар сумдад хүрч, аймгийн ХХААГ-аас албан даалгаврыг хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг ч гарчээ. Засгийн газраас баталсан аймгийн нөөцөд зайлшгүй байлгах ёстой өвс, тэжээлийн 257 тонн нөөцийг бэлтгэх ажил 40 гаруй хувьтай байгаа аж.

Удахгүй болох аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх төсвийн тодотголоор хадлан тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангахад шаардагдах асуудлыг хэлэлцүүлэхээр болжээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ