Э.Блинкен Хятадын талтай хоёр талын механизмын талаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-02-01 11:50:49

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-д удахгүй хийх айлчлалынхаа үеэр тус улсын удирдлагуудтай хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн механизмыг сэргээх, түүнчлэн Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. 


Энэ тухай Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн холбоо харилцааны зохицуулагч Жон Кирби сэтгүүлчдэд зориулсан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. 


Түүний хэлснээр, энэ айлчлалын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын өнгөрсөн оны 11 дүгээр сард Индонезын Бали аралд хийсэн "уулзалтын хүрсэн тохиролцооны хэрэгжилт"-д гол анхаарал хандуулна. Хоёр улсын удирдагчид уг аралд болсон "G20"-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзсан юм.


Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен мөн Хятадын талтай хийх яриа хэлэлцээний үеэр “өөр олон асуудлыг” хөндөнө гэж Цагаан ордны төлөөлөгч онцлон тэмдэглэжээ. 



Холбоотой мэдээ