Завь хөмөрсөний улмаас 5 иргэн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-08-31 10:14:16

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Жанхайн даваанд байрлах Ар царам амралтын газрын ойролцоо өчигдөр Хөвсгөл нуураар завьтай аялж байсан иргэдийн завь хөмөрсөний улмаас 5 иргэн амь насаа алджээ.

Ослын дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аварах салбарын 10 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 6 настай О, 8 настай Б, 26 настай Н, 11 настай О, нарын цогцсуудыг гаргаж Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна. Мөн 15 настай Б-г эрэн хайж байгаа боловч харагдах орчин хязгаарлагдсан тул эрлийг зогсоож өнөөдрөөс эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна. Осолдсон иргэд эмээ өвөөтэйгээ хамт явсан ах дүү нарын хүүхдүүд  байсан ажээ.

Б.Гантуяа    

Холбоотой мэдээ