Нэгдүгээр сард 519.8 кг үнэт металл худалдан авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-03 07:18:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк 2023 оны 1 дүгээр сард 519.8 кг үнэт металл худалдан авлаа.


Төв банкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс 44.2 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 28.9 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Энэ оны 1 дүгээр сард алт худалдан авах дээд үнэ 216,205 төгрөг байсан бол дундаж үнэ 210,307 төгрөг байв.




Холбоотой мэдээ