Агаарын тээврээр тээсэн ачаа 2 дахин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-03 09:08:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын тээврээр тээсэн ачаа өнгөрсөн онд 12.9 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.5 (2 дахин) мянган тонноор нэмэгджээ.


Агаарын тээврээр 2022 онд дотоодод 24.1 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 9 (59.6 хувь) тонноор, мөн олон улсад тээсэн ачаа 12 868.8 тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 6 454.7 (2 дахин) тонноор нэмэгдэв. Агаарын тээврээр тээсэн ачаа өнгөрсөн оны 12 дугаар сард 1 216.1 тонн болж, өмнөх сарынхаас 181.7 (13 хувь) тонноор багаслаа. Үүнд олон улсад тээсэн ачаа 180.1 (12.9 хувь) тонноор багассан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.


Агаарын тээврээр зорчигчид 2022 онд 952.7 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 754.1 (4.8 дахин) мянган хүнээр нэмэгджээ. Агаарын тээврээр зорчигчид өнгөрсөн оны 12 дугаар сард 102 мянга болж, өмнөх сарынхаас 16.2 (18.9 хувь) мянган хүнээр нэмэгдэхэд Сөүл, Дананг, Бангкок, Токио, Фукуок, Хөххот чиглэлийн зорчигч өссөн нь нөлөөлсөн байна. Агаарын тээврээр орон нутагт зорчигчид 2022 онд 333.8 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 235.5 (3.4 дахин) мянган хүнээр нэмэгдлээ. Үүнд Оюутолгой чиглэлийн зорчигч 216.8 мянга, Тавантолгой чиглэлийн зорчигч 6.9 мянга, Ховд чиглэлийн зорчигч 6 мянга, Өлгий чиглэлийн зорчигч 4.7 мянга, Улиастай чиглэлийн зорчигч 3 мянган хүнээр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Харин агаарын тээврээр олон улсад зорчигч өнгөрсөн онд 619 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 518.7 (6.2 дахин) мянган хүнээр нэмэгдлээ. Үүнд Сөүл чиглэлийн зорчигч 252.8 мянга, Станбул чиглэлийн зорчигч 83 мянга, Токио чиглэлийн зорчигч 42.2 мянга, Франкфурт чиглэлийн зорчигч 41.8 мянга, Бусан чиглэлийн зорчигч 18.7 мянга, Ханой чиглэлийн зорчигч 11.2 мянган хүнээр нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.


Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 2022 онд 505.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 305.1 (2.5 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Мөн орлого өнгөрсөн оны 12 дугаар сард өмнөх сарынхаас 7.9 (15.5 хувь) тэрбум төгрөгөөр  нэмэгдэн, 58.7 тэрбум төгрөг болжээ.

Холбоотой мэдээ