Францын иргэн санамсаргүй 17 сая евро сугалаагаар хожжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-02-03 12:53:51

ПАРИС. /TASS/. Францын нэгэн иргэн цахим сугалаанд оролцохдоо хонжвор гарах өдрийг санамсаргүй алдаж сонгож, 17 сая евро хожжээ.


Францын мөрийтэй тоглоомын зохицуулагч “Francaise des jeux” газраас мэдээлж байгаагаар, энэ явдал нэгдүгээр сард болсон аж. Интернэтээр тоглосон уг оролцогч зориуд "13-ны баасан гарагт азаа үзэхийг хүссэн ч өдрөө сонгохдоо санамсаргүй алдаа гаргаж, нэгдүгээр сарын 14-ний өдрийг тэмдэглэсэн байна".


Нэрээ нууцлахыг хүссэн азтан одоо ажлаасаа гарч бизнес эрхлэх, байшин худалдаж авах, аялахаар төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн “супермаркетаас мах худалдаж авдгаа больж шинэ мах худалдан авдаг болно” гэж өдгөө 40 настай тэрбээр ярьжээ.  


Ташрамд сонирхуулахад, 2021 оны 10 дугаар сард Францын Поленизийн иргэн болох нэгэн эмэгтэй “EuroMillions” сугалаанаас 220 сая евро хожиж, энэхүү сугалааны түүхэн дэх хамгийн их жекпот хонжворын эзэн болж байжээ.

Холбоотой мэдээ