АРХАНГАЙ: Үйлдвэрийн газрууд 8634.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-03 14:52:12

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн үйлдвэрийн газруудын 2022 онд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний жилийн эцсийн дүнг аймгийн Статистикийн хэлтсээс өнгөрөгч 1-р сарын 20-нд нэгтгэн гаргасан. Тус онд үйлдвэрийн газрууд нийт 8445.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 8634.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. 2021 онтой харьцуулахад үйлдвэрлэл нь 4.3 хувиар өсөж, борлуулсан бүтээгдэхүүн 1.7 хувиар буурсан байна.


Нийт үйлдвэрлэлтийн 24.8 хувийг хүнс ундааны, 1.6 хувийг хэвлэлийн, 51.0 хувийг дулаан, эрчим хүчний, 18.2 хувийг усан хангамж, 1.1 хувийг модон эдлэлийн, 0.3 хувийг гутал хувцасны үйлдвэрлэл, 2.9 хувийг бусад үйлдвэрлэл эзэлж байна.


Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, бялуу, савласан цэвэр ус, хэрчсэн гурил, гурил, борц, зүсмэл материал, дулаан, түгээсэн цэвэр ус, бохир усны шугам, модон авдар, гэрийн модон тавилга, сүлжмэл хувцасны үйлдвэрлэл 103.1 хувиас 172 хувиар өсжээ.


Харин нарийн боов, хэвийн боов, бууз, арвайн гурил, бууз, дайвар бүтээгдэхүүн, ааруул, хүснэгт, гэрийн мод, хүрмэн блок, вакуум цонхны үйлдвэрлэл 5.1 – 88.9 хувиар буурчээ.

Холбоотой мэдээ