ОРХОН: Бүх ард түмний спортын наадам снөүбоардын тэмцээнээр эхэллээ

ФОТО МЭДЭЭ
orkhon@montsame.mn
2023-02-06 13:05:59
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монголын өвлийн олимп хэмээн нэрлэгддэг Монголын бүх ард түмний спортын 16, Хүүхдийн спортын 7 дугаар наадам Орхон аймагт өнөөдөр снөүбоардын тэмцээнээр эхэллээ. Насанд хүрэгчид нэг насны ангиллаар өрсөлдөж байгаа бол хүүхдүүд дөрвөн насны ангилалд өрсөлдөж байна. Тэмцээн 11.00 цагт эхэлсэн бөгөөд 17.00 цагт ялагчдаа тодруулах юм. 

Снөүбоардын тэмцээн Сархиа цаны баазад болж байна. Маргааш гүйлтийн цанын тэмцээн эхэлнэ.