БУЛГАН: Булган суманд цагаан сарын ууцны үнэ Орхон аймгийнхаас их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-02-06 16:23:34

Булган /МОНЦАМЭ/ Өнөөдрийн байдлаар Булган сумын “Баясуулагч” зах дээр цагаан сарын ууцны хонины мах кг нь 10000 төгрөг байгаа нь Орхон аймгийн төвийнхөөс 500-1000 төгрөгөөр их байна. Булган сумын зах дээр хонины гулууз мах кг нь 9000, жижиглэнгээр борлуулах үнэ 10000 төгрөг байгаа бол Орхон аймгийн “Хүлэг" худалдааны төвд ууцны хонины мах 9500, жижиглэн худалдах үнэ 10500 төгрөг байна. Харин иргэд хувиараа борлуулж байгаа ууцны хонины мах кг нь 9000 төгрөг байгаа аж.  

          Ирэх баасан гарагт Булган суманд “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ