СҮХБААТАР: Түвшинширээ сумын сурагчид аймгийн төвд үзэсгэлэнгээ гаргав

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2023-02-09 13:16:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Түвшинширээ сумын Соёлын төвийн дэргэдэх "Шидэт бийр" зургийн дугуйлангийн сурагчид Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан, Баруун Урт суманд "Гэрэлт зам" анхны үзэсгэлэнгээ аймгийн Соёл, урлагийн газарт нээлээ. Үзэсгэлэнд 5-16 насны сурагчдын 130 гаруй бүтээл тавигджээ.


"Шидэт бийрзургийн дугуйлангийн хүүхдүүдийг аймгийн Засаг дарга М.Идэрбат хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Учир нь сурагчдын ихэнх нь аймагт очоод Засаг даргатай уулзах хүсэлтэй байгаагаа багшдаа уламжилсныг ийн биелүүлжээ.


"Гэрэлт замүзэсгэлэнгээ амжилттай гаргаж байгаа хүүхдүүдийг Соёлурлагийн газар хүлээн авч баяр хүргэн дугуйлангийн үйл ажиллагааг дэмжиж, сурагчдад сургалтын хэрэглэгдэхүүн бэлэглэлээ.


“Шидэт бийр” зургийн дугуйлангийн багшаар О.Номин ажилладаг бөгөөд тэрээр Түвшинширээ сумын уугуул, мэргэжлийн зураач юм. Соёлын төвийн дэргэд урлангаа байгуулж, дугуйлангийн үйл ажиллагаагаа тогтмолжуулжээ.  





















Хүүхдүүдийн сонирхолтой аяллын нэг хэсэг бол УГЗ, зураач Ё.Бадарчийн урланд айлчилсан явдал байлаа. Мөн тэд Баруун-Урт сумын Соёлын өвийг эрхэмлэн дээдлэгч хоёрдугаар сургуулийн багш, сурагчдын бүтээлчийн үзэсгэлэн, зан заншлын өргөө, урлагийн танхимыг сонирхон, аймгийн Нийтийн номын сангийн хүүхдийн уншлагын танхим, Угсаатны зүйн музейтэй танилцав.