ШУТИС-ийн багш нар монгол бичгийн сургалтад хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-02-09 13:09:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС 2022-2023 оны хичээлийн жилийн оюутны өвлийн амралтын хугацаанд багш, ажилтны үндэсний бичгийн анхан, дунд шатны түргэвчилсэн сургалтыг зохион байгууллаа.


Сургалтад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон захиргаа аж ахуйн албаны 44 хүн хамрагдан, батламжаа гардав. Батламжийг ГХС-ийн захирал Ц.Энхбаатар, Сургалтын чанарын албаны дарга А.Болормаа, “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа, Ази судлалын салбарын эрхлэгч Ц.Эрдэнэзаяа нар гардууллаа.

ШУТИС “Монгол хэлний тухай хууль”, Монгол Улсын Засгийн Газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хэрэгжилтийн хүрээнд үндэсний бичгийн хэрэглээний орчинг нэмэгдүүлэх, хамт олны үндэсний бичгийн мэдлэг, чадварыг сайжруулах зорилготой 2022-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. 


Холбоотой мэдээ