Модноос унаж нас барсан иргэний цогцсыг олжээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-10-05 14:55:55

Баянзүрх  дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь  “Цэцээ гүн”-ий орчим самар түүж байсан хоёр иргэний  нэг нь модноос унаж нас барсан. Уг иргэний цогцсыг Онцгой байдал болон дүүргийн цагдаагийн алба хаагчид эрэн хайсаар олжээ.

 Модноос унаж  нас барсан иргэний цогцсыг цагдаа болон шүүхийн  шинжилгээний албаныханд хүлээлгэн өгчээ. 

Тухайн үед самар түүхээр хамт явж байсан иргэн нь Төв аймгийн Цагдаагийн хэлтэст дуудлага өгснөөр  харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн  хэргийн газарт очиход үзэгдэх орчингүй болсон тул цогцсыг олох боломжгүй байсан. Түүнээс хойш  цогцсыг эрэн хайх ажиллагаа  үргэлжилж олсон  байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд