Хүүхэд мөргөж гэмтээх нь ихэслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-02 11:51:02

Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдрийн байдлаар нийт 395 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсан байна.

Зөвхөн зам тээврийн ослын 308 дуудлага бүртгэгдсэн нь анхаарал татна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 20 бүртгэгдэж, 24 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.Нийслэлийн  Баянзүрх дүүргийн нутаг “Кристал” тауны гарц замд “Jeep Grand cheroxee” автомашины жолооч нь явган зорчигчыг мөргөж, гэмтээгээд хэргийн газрыг орхин явжээ. Мөн сүүлийн үед сургууль эхэлсэнтэй холбогдон хүүхэд мөргөж гэмтээх зөрчил ихсээд байгааг ЗЦГ-аас анхаарууллаа. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг “Өргөө” кино театрын хойд замд амины “N.Sunny” маркийн автомашины жолооч нь ганцаараа явж байсан зургаан настай хүүхдийг мөргөж гэмтээсэн бол Баянзүрх дүүргийн нутаг Дарь-эхийн нэгдүгээр гудамжинд “T.Prius” маркийн автомашины жолооч  таван настай хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. ийнхүү зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны  гурван хүүхэд, сургуулийн насны таван хүүхэд өртсөн байна

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч хоёр бүртгэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн мэдээ байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ