ДОРНОД: 55 мянган толгой мал оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-15 19:53:34

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймагт 13 аймгийн 71 малчин өрхийн 54684 толгой мал отроор хаваржиж байна. Тодруулбал, Баяндун, Булган, Баян-Уул, Гурванзагал, Матад, Халх гол, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Сэргэлэн сумын нутагт Улаанбаатар, Төв, Хэнтий, Сэлэнгэ, Архангай, Дундговь, Баянхонгор, Сүхбаатар, Орхон, Завхан, Өмнөговь аймгийн малчид нутаглаж байгаа юм. Жилээс жилд зүүн бүс, тэр дундаа Дорнод аймаг руу нүүдэллэн ирэх малчдын хөдөлгөөн ихэсч байна. Өмнө жил 36 өрхийн 25 мянга гаруй толгой мал оторлож байсан бол энэ онд отрын мал сүргийн тоо толгой нэг дахин нэмэгджээ.

Харин энэ жил Баяндун, Халхгол, Цагаан-Овоо суманд Улаанбаатар, Хэнтий, Төв, аймгаас зургаан малчин өрх хоёр мянга гаруй толгой малтайгаа шилжиж ирсэн гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ