ӨВӨРХАНГАЙ: Марш тактикийн тэмцээний гарааны ажиллагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-15 17:17:24

Арвайхээр /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Марш тактик” тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.


Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойг тохиолдуулан аймгийн Цэргийн штабаас 17 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж буйн нэг нь энэхүү тэмцээн юм.


Аймгийн Засаг даргын нэрэмжит Марш тактикийн тэмцээнд “Арвайхээр цэргийн хүрээ”-ний төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 7 баг оролцож, гарааны өмнөх ажиллагаа, 10 км марш гүйлтийн 11 төрлийн тэмцээнд тэсвэр хатуужил, ур чадвараа дайчлан өрсөлдөнө. 










Холбоотой мэдээ