ЗЦГ-аас хүүхдэд гэрэлтдэг ханцуйвч зүүлгэх санаачилга гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-02 15:55:27

Хүүхдийг осол гэмтлээс хамгаалах уриалгыг нийслэлийн Замын цагдаагийн газраас дэвшүүлж,  тусгай ханцуйвчтай болгохоор болсноо ЗЦГ-аас мэдээлэв.

Ханцуйвч нь өдрийн цагт онцгойрч харагдахаар тод өнгөтэй байхын дээр харанхуйд гэрэлтдэг байх юм . Гэрэлтдэг ханцуйвчийг хэрэгжүүлэхэд төрийн болон ТББ, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгч нарын туслалдцаа дэмжлэг хэрэгтэй байна гэж ЗЦГ-аас онцлов. Урьд нь сурагчийн цүнхэнд неон өнгийн тууз хийсэн нь ач тусаа өгч байсан. Улсын хэмжээнд бага ангид суралцаж байгаа 360 гаруй мянган хүүхдийг тод өнгийн, гэрэлтдэг ханцуйвчтай болговол осолд өртөх нь багасах магадлалтай юм байна.

Хичээлийн шинэ жил эхэлсээр найман хүүхэд зам тээврийн осолд өртөн бэртэж,  хичээлээ тараад харгалзах хүнгүйгээр зам гарах үедээ гурван хүүхэд осолдсон тухай бид мэдээлсэн. Өнгөрсөн жилийн наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 25-ны хооронд 62 хүүхэд зам тээврийн осолд өртөж байжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ