ТӨВ: Өнөө шөнөөс аймгийн ихэнх нутгаар хүйтэрч, салхи ширүүснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвөөс өнөө шөнөдөө аймгийн баруун
хойд хэсгээр, маргааш өдөр аймгийн нийт нутгаар цас орж, цасан шуурга болохыг
анхааруулав. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, ихэнх нутгаар
секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Нийт нутгаар агаарын температур -10-15 градус, өдөртөө эрс хүйтэрч,
-6-11 градус хүйтэн байна.
Зуунмод хот орчмоор үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун
өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө секундэд 16-18 метр, зарим үед
секундэд 20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -6-8 градус хүйтэн, өдөртөө +6+8 градус дулаан байна.
22-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга
шуурна. 22-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон
шуурга шуурна. Ихэнх нутгаар эрс хүйтэрч томоохон голын хөндий дагуух нутгаар
шөнөдөө -21-26 градус, өдөртөө -10-15 градус, бусад нутгаар шөнөдөө -16-21
градус, өдөртөө -5-10 градус хүйтэн байна.