ХЭНТИЙ: Эргэн төлөгдөхгүй санхүүгийн дэмжлэг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-03-22 10:09:30
Чингис /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг даргын санаачилгаар гарааны бизнесээ эхлүүлж буй залуучуудад эргэн төлөгдөхгүй санхүүгийн дэмжлэг олгохоор болжээ.

Улмаар бизнес санааг нь улсын хэмжээнд сурталчлан таниулах, орон нутагт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор “Амжилтын гараа” төслийн уралдааныг анх удаа зарлалаа. Уралдаанд оролцогчдоос шилдгийн шилдэг хоёр оролцогч тус бүр 10 сая төгрөгийн эргэн төлөгдөхгүй санхүүгийн дэмжлэг авах аж.
Уралдаанд хамрагдах үндсэн шалгуурт, Шинэлэг санаа бүхий гарааны бизнесээ эхлүүлэх гэж байгаа залуус Хэнтий аймагт оршин суудаг байх, Төрөөс олгодог хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдаагүй байх, Банкны хугацаа хэтэрсэн зээлгүй байх, Орон нутгийн онцлогийг тусгасан, 100 жилийн ойтой уялдсан байвал давуу тал болно гэжээ.
Тус уралдааны материалыг 2023 оны 4 дүгээр сарын 1-ний дотор хүлээн авч, эхний таван төслийг ОНМХ-ээр нээлттэй танилцуулж, шилдэг 2 төслийг шалгаруулах аж.
Холбоотой мэдээ