40 гаруй мянган тонн хадлан бэлтгээд байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2016-09-02 20:56:01

Хөвсгөл аймгийн хэмжээнд газрын гарц жигд сайн ургасан учраас малчид хадлан тэжээлийн нөөцийг хангалттай бэлтгэх  боломж байна.

Одоогийн байдлаар малчид 40 гаруй мянган тонн байгалийн хадлан бэлтгэсэн нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 10 гаруй мянган тонноор их байгаа гэнэ. Өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангуулах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар хэлтэс агентлагуудад сумдыг хувиарлан өгч сум бүрт 100 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгсний дагуу тодорхой ажлуудыг хийж байгаа гэнэ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хадлан бэлтгэл 22 хувьтай байгаа ажээ.   

  Б.Гантуяа  

Холбоотой мэдээ