Филиппин 2, Монгол, Кувейт тус бүр 1 хожилтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-03-25 20:16:31
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоккейн IV Дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар дахь “Мөсөн өргөө”-нд үргэлжилж байна.


Өнөөдөр болсон 3 дахь тоглолт Индонез-Кувейт улсын шигшээ багуудын хооронд болж үндсэн цагт 2:4 оноогоор Кувейтийн баг хожиж, анхны ялалтаа авлаа.


Харин 4 дэх тоглолт Монгол-Филиппин хооронд эн тэнцүү өрсөлдөөнтэй өрнөж, тоглолтын үндсэн цаг 6:6 харьцаатай өндөрлөлөө. Шийдвэрлэх нэмэлт цагт Филиппин улсын шигшээ баг түрүүлж оноо авч 6:7 оноогоор ялалт байгууллаа. Энэ тоглолтын шилдгээр Монголын багаас 12 номерын тамирчин ЭРДЭНЭТОГТОХЫН ЭНХСҮХ, Филиппиний багаас 25 номерын тамирчин FUGLISTER JOHN STEVEN  шалгарчээ.


Тэмцээний сүүлчийн тоглолтууд маргааш болж, медалийн эзэд тодорно. Одоогоор Филиппин 2, Монгол, Кувейт тус бүр 1 хожилтой болоод байна.


Холбоотой мэдээ