“Сэлэнгэ-2016” амжилттай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-03 17:18:45

 “Сэлэнгэ-2016" ” цэргийн хээрийн сургуулилалтын хүрээнд Орос, Монголын цэргийнхэн хамтран бэлтгэл хийсэн байна.

ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн албаны дарга Александр Гордеевын мэдээлснээр, “Бурдуны” хээрийн сургуулилалтын талбайд хоёр орны цэргийн анги нэгтгэл хооронд холбоо тогтоох асууддууд, тактикийн бүлгүүдийн үйл ажиллагаа явуулах маршрутыг боловсруулсан байна. Оросын талаас танкийн батальон, мотобууддагын рот, мина харвагчийн өөрөө явагч их буу, тийрэлтэт артиллерийн батарей, агаарындовтолгооноос хамгаалах, тагнуул болон радиад, хими, биологийн анги нэгтгэл оролцов. Монголын талаас БМП болон БТР-ийн мотобууддагын ротууд, танкийн анги нэгтгэл, мина харвагч болон тийрэлтэт артиллерийн батарей оролцжээ. Сургуулилалтад хоёр талаас 1000 орчим цэрэг, ойролцоогоор 200 нэгж цэргийн техник, тэдгээрийн дотор Оросын Дорнод цэргийн тойргийн нисэх онгоцууд оролцсон байна. Орос, Монголын цэргийн “Сэлэнгэ” сургуулилалтыг 2008 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ