ДОРНОД: Газрын тосны талбайд Шүүхийн шинжилгээний явуулын лабораторийг ажиллуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-27 11:52:36

Чойбалсан /МОНЦАМЭ/. Газрын тосны талбай орчимд олон тооны цагаан зээр үхсэн зэрэг асуудалтай холбоотойгоор өнөөдөр өглөөнөөс ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны даргаар ахлуулсан бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж эхэллээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн явуулын лабораторийг мөн илгээсэн байна.

Дорнод аймгийн иргэд, удирдлага 2016 оноос эхлэн газрын тос олборлолтын үйл ажиллагаанд хяналт тавих, сөрөг нөлөөллийг арилгах, хууль тогтоомжийг биелүүлэхийг шаардаж ирсэн. Дээрх үйл явдлаас шалтгаалан холбогдох байгууллагуудад тодорхой заалт бүхий албан шаардлагуудаа тавьж эхэлжээ.

Монгол Улс жилд нэг сая тонн газрын тос олборлодог. Үүний 95 хувийг Дорнод аймгийн Петрочайна Дачин Тамсаг компанийн 19, 21-р талбайгаас олборлож байна.  

Холбоотой мэдээ