Нийгмийн даатгалын сангийн орлого 65.9 хувиар нэмэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-28 06:39:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангийн нийт орлого энэ оны эхний 2 сард 574.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 228.3 (65.9 хувь) тэрбум, нийт зарлага 595.8 тэрбум төгрөг болж, 110.6 (22.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.


Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дээрх хугацаанд 235 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 55.8 (31.1 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, нийт зарлага 287.7 тэрбум төгрөг болж, 119 (29.3 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.

Нийт зардал буурахад Засгийн газрын урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 108 (27.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Холбоотой мэдээ