Бруцеллёзоос сэргийлэх тарилга хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-04 16:46:40

Дорноговь аймгийн Мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүд орон нутагтаа малын бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг наймдугаар сарын 26-наас 14 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

Ажлын хэсгийг сум бүрт багийн Засаг дарга нар хариуцан ажиллаж байгаа бөгөөд хоёроос доошгүй малын эмч мэргэжилтэн, гурваас доошгүй туслах ажилтан ажиллаж байгаа аж.

"Энэ жил тарилгыг зөвхөн хурга, ишиг, тугалд тарьж байна. Тарилгаас гадна малын бруцеллёз өвчний шинжилгээг авч байгаа.  Аймгийн хэмжээнд нийт 20 гаруй мянган хээлтүүлэгч малаас шинжилгээ авахаас одоогийн байдлаар Алтанширээ, Айраг, Мандах, Сайхандулаан, Хатанбулаг, Хөвсгөл, Дэлгэрэх, Улаанбадрах зэрэг сумдын  малаас шинжилгээ авсан" гэж аймгийн ХХААГ-ын МЭХ-ийн дарга Ө.Насан-Өлзий ярив.

Бруцеллёзын шинжилгээг авахад сумын малын эмч нар шинжилгээнд хамруулах малын тоо толгойг гаргаж өгдөг бөгөөд үүний дагуу шинжилгээг аймгийн ХХААГ-ын МЭХ-ийн малын эмч мэргэжилтнүүд авдаг байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ