ӨНӨӨДӨР: Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-03-29 05:37:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 29-ний өдөр болох үйл явдлын тойм:

08.00-08.30 цагт: "Драгон" төвд: АТҮТ-өөс “Номтой автобус” өдөрлөг зохион байгуулна.

11.30 цагт: “Монгол ньюс мэдээллийн төвд: Япон улс руу суралцаж, ажиллах иргэдэд мэдээлэл өгнө.  "Жапан рюүкэн-2023" үзэсгэлэн болон ЕБС-ийн 12 дугаар ангийнхны дунд зохион байгуулах 30 сая төгрөгийн шагналын сантай, япон хэлний уран илтгэлийн тэмцээний талаар Монголын япон хэлний сургалтын байгууллагуудын холбооноос мэдээлнэ.


“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:

10:00 цагт: Баянзүрх дүүргийн Засаг даргыг огцруулах талаар ИТХ-ын төлөөлөгч нараас мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Газар эзэмших, өмчлөх иргэдийн холбооноос Монгол Улсын иргэн бүрд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэх талаар мэдээлнэ..


12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд: Монголын Шатрын холбооны ерѳнхийлѳгч Э.Гурванбаатар, Шатрын Хүрээлэн тѳслийг санаачлагч Ж.Батбаяр нар мэдээлэл хийж санамж бичигт гарын үсэг зурна.

14.00 цагт: Театрын музейд: Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Ц.Доржпалам агсны “Бидний бахархал-Театрын музей” номын нээлт болно. 

15.00-17.00 цагт: “Улаанбаатар” зочид буудалд: УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Улаанбаатар хотын Худалдааны Танхим хамтран “Нийгмийн даатгалын тухай” багц хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар оролцож “Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн агуулга, тусгасан гол заалтыг товч танилцуулна. Утас: 9109-5757.

Холбоотой мэдээ