Шведэд хадгалагдаж буй Монголын соёлын өвийн мэдээлэл бүрдүүлэх чиглэлээр хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-29 07:47:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайд Ч.Номин Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хелена Сангеландыг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин хатагтай Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцов.

Тухайлбал, Монгол, Швед Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг 2024 онд тэмдэглэх хүрээнд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны асуудлыг хэлэлцэв. Хоёр орны музейд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэр дундаа Швед Улсад хадгалагдаж буй Монголын соёлын өвийг сурвалжлах, мэдээлэл бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа. 

Уулзалтаар талууд соёлын солилцооны хөтөлбөр, Кино урлагийг дэмжих тухай хуулийн хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцов.                       

Холбоотой мэдээ