Гиннесийн номонд бүртгүүлэх 100 метр эсгий урлалын төгсгөлийн хэсгийг бүтээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-05 10:15:40

Хэнтий аймгийн “Хан-Хэнтийн” гар урчууд ХХК-ны санаачилсан монголын уламжлалт гар урлал болох зээг оёдлоор 100 метрийн урттай эсгийнд “Монголын нууц товчоо”-г мөнхлөхөөр урлаж эхэлсэн зээг эсгий урлал төгсгөлийн бүлгээ урлаж байна.

Уг бүтээл нь Чингис хааны амьдрал, ахуй, тухайн үеийн монгол түмний аж амьдрал, ёс заншлыг харуулсан. Бүтээлд монгол зураг, монгол үндэсний хээ угалзыг хослуулан хийж буйгаас гадна эртний буган чулуу, хадны сүг зураг оруулж байгаа юм.

“Хан Хэнтийн” гар  урчууд ХХК-ны захирал Ж.Нарантуяа  "Энэхүү үйлсэд одоогоор 1200 гаруй баялаг бүтээгчид, иргэд хөдөлмөрчид учиг шингээгээд байгаа юм. Тус  уран бүтээлчид 100 метр эсгийн дээр оёх ажил төгсгөлийн бүлэг дээрээ явж байна” гэв.

Одоогоор Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын баялаг бүтээгчдийн баг урилгаар ирж ажиллаж байна.

Энэхүү бүтээл нь Гиннесийн номонд болон ЮНЕСКО-ийн өвд бүртгэгдэх түүхэн цаг улам ойртсоор байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ