Богдхан төмөр замын трассын урт нь 144.9 км урт байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-29 15:09:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хэлэлцжээ.


Тухайлбал, Богдхан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг боловсруулсан байна.


Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км бөгөөд 1207 нэгж талбарыг дайран өнгөрч байгаа юм. Тиймээс трассын дагуух газрын хил заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг тогтоож, бүтээн байгуулалт хийх газруудад шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох талаар арга хэмжээ авахыг НИТХ-ын ХМОНХТ мэдээлэв. 

Холбоотой мэдээ