Японы ЭСЯ утсаар цаг товлох журмаа цуцалж, цахим болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-30 14:08:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам виз мэдүүлэгчдийн таатай байдлыг дээшлүүлэх, бөөгнөрлийг бууруулах зорилгоор дөрөвдүгээр сарын 3-ны даваа гаргаас эхлэн иргэд тус ЭСЯ-нд виз мэдүүлэхээр ирэх өдрөө цахимаар бүртгүүлэх аргачлалд шилжиж байгаагаа мэдээллээ.


Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн утсаар урьдчилж цаг товлох журмаа цуцалж, нэвтрэх тасалбарыг онлайнаар тараах системд шилжиж байгаа аж. Ирэх сарын 3-7-ныг хүртэлх ажлын өдрүүдийн бүртгэлийг гуравдугаар сарын 31-ний өдрийн 17 цагаас бүртгэж эхлэх гэнэ. Улмаар долоо хоног тутмын бүртгэлийг өмнөх баасан гаргийн 17 цагаас эхлүүлж байх юм байна.

  

Тасалбар тараах цахим хуудаст иргэд мэдээллээ үнэн зөвөөр оруулах шаардлагатай. Виз мэдүүлэгчийн оруулсан мэдээлэлд үндэслэн тус ЭСЯ-нд нэвтрэх бүртгэл хийх тул таараагүй тохиолдолд нэвтрүүлэхгүй. Цахимаар мэдүүлэх хүн ЭСЯ-нд ирэх шаардлагагүй ч визний хураамж төлөх үедээ очих юм. Визний хураамж төлөхөөр ирэхдээ нэвтрэх тасалбар авах шаардлагагүй бол саяхан олон нийтэд зарласан аяллын зорилгоор мэдүүлэх визийг онлайнаар мэдүүлэх боломжтой. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/sasyoshinsei20230403mn.html?fbclid=IwAR3Syb3Nzavhs-FX_eLl8htUeWCopFJdajGdxCK2OpXJ0G_x_nMtWv3UCy4 линкээр орж үзэх боломжтой.

 

Холбоотой мэдээ