Орон сууцны үнэ 0.2-11.3 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-30 14:24:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 11.3, өмнөх сарынхаас 0.2 хувиар нэмэгджээ.


Шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ хоёрдугаар сард 3.46 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.77 сая төгрөг байв. Харин хуучин орон сууцны үнэ ам метр нь дунджаар 3.30 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.97 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд онцолсон байна.

Холбоотой мэдээ