ДОРНОД: Цаг агаар эрс муудахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-31 19:42:59

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө ихэнх нутгаар, 2-нд бүх нутгаар, 3-нд зарим газраар цас орж, салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэн цасан шуурга шуурахыг анхаарууллаа. Дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн эрс хүйтэрнэ гэж Дорнод аймгийн УЦУОШ-ний төвөөс мэдээлэв.

Ийнхүү сарын эхээр болон хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нийт нутгаар агаарын температур хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас нэгээс дөрвөн градусаар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсч, зарим газраар 16-18 м/с, зарим үед түр зуур 22-24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй гэв.  

Холбоотой мэдээ