Хууль бусаар түүсэн самрыг хурааж хоёр сая хүртэлх төгрөгөөр торгохыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-05 13:17:08

Самар бэлтгэхдээ зөвшөөрөлгүй, хууль бусаар түүж, тээвэрлэх зөрчил гаргасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний нэг сарын доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй /960 мянган төгрөг/, ойн нөхөрлөл аж ахуйн нэгжийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх / 2 880 000 төгрөг/ хэмжээний төгрөгөөр торгох болсныг ыг МХЕГ-аас анхааруулж байна. 

Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй учраас нян, вирус, бохирдолтой байдаг тул халдварт шар, гэдэсний бусад хурц халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлдэг гэдгийг ч сануулсаар байна. 

Самрыг түүхдээ баялгийн баялгийг ч нөхөх аргагүй сүйтгэж, анхаарал болгоомжгүйгээс ой хээрийн түймэр гарах эрсдэлд ч хүргэсээр байна.  Иймээс иргэдийг түүхий самар түүх болон бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулах, худалдан борлуулах, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг МХЕГ-аас сэрэмжлүүлж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ