ТӨВ: Ихэнх нутгаар 13 см цасан бүрхүүл тогтлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-04-02 16:00:50

Зуунмод /МОНЦАМЭ/ Энэ сарын 1-2-нд шилжих шөнө ихэнх нутгаар 0.1-7.0 мм цас орж, цасан шуурга шуурлаа.

Өглөөний 8.00 цагийн өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр ихэнх нутгаар 1-13 см цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс Баянчандмань суманд хамгийн их буюу 13 см цасан бүрхүүл тогтсон бол Зуунмод суманд 10 см, Заамар суманд 7, Мөнгөнморьт, Жаргалант, Баян-Өнжүүл, Цээл суманд 6 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Харин хамгийн бага цасан бүрхүүл Алтанбулаг суманд 1 см тогтсон байдалтай байна.

Мөн агаарын температур шөнөдөө -9.7-15.3 градус хүрч хүйтэрсэн байна. Салхи шөнөдөө секундэд 6-12 метр, зарим газраар түр зуур 12-20 метр хүрч ширүүсэв.

Харин өнөөдрийн байдлаар нутгийн хойд хэсэг болон зүүн хэсгээр цас орж хүйтрэн, шуурч байна. Иймд зам даваа хаагдан халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи шуургатай байхыг Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ