“Toyota” 2026 он гэхэд цахилгаан автомашины 10 шинэ загвар гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-07 15:20:38

ТОКИО. /Reuters/. “Toyota Motor” корпорац нь цахилгаан автомашины үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд 2026 он гэхэд цэнэг хураагууртай цахилгаан автомашины 10 шинэ загварыг танилцуулна гэж компанийн удирдах ажилтан баасан гарагт мэдээллээ.


“Toyota Motor” мөн цэнэг хураагуураар ажилладаг цахилгаан автомашины асуудлыг хариуцах шинэ, тусгай нэгж байгуулах бөгөөд 2026 он гэхэд жил бүр 1.5 сая ийм автомашин үйлдвэрлэх зорилт тавьж байна гэж тус компанийн технологийн газрын дарга Накажима Хироки мэдэгджээ.


Энэ нь “Toyota”-гийн цахилгаан автомашины одоогийн үйлдвэрлэлийн түвшинг огцом өсгөх юм.


Борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч тус компани цахилгаан хураагуураар ажилладаг автомашины үйлдвэрлэлд хэт удаан шилжиж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа үед дээрх мэдээллийг хийсэн байна.


Холбоотой мэдээ