Урьдчилсан байдлаар 173 мянган га газрыг отрын нөөц нутгаар тогтоогоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-06 16:07:13

Өвөлжилтийн бэлтгэл ажил салбар салбарын хүрээнд хийгдэж байгаа. Сүхбаатар аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас отрын нөөц нутгийг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 6 сумын 173 мянган га газрыг отрын нөөц нутгаар тогтоожээ.

Гэхдээ энэ нь урьдчилсан дүн бөгөөд уг ажил 10 дугаар сарын 25 хүртэл үргэлжлэх юм. Зөвхөн отрын нөөц нутгийг тогтоогоод зогсохгүй өвөлжих малын тоог мөн тогтоох юм байна.

Аймгийн хэмжээнд 70 орчим хадлангийн салаа гарсан. Одоогийн байдлаар 2000 гаруй тонн өвс бэлдээд байгаа гэнэ.

ХХААХҮ-ийн сайдын 71 тоот тушаалаар батлагдсан мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах, шалгах, дүгнэх зааврын дагуу холбогдох ажлуудыг нэгтгэн эцсийн байдлаар аймгийн ЗДТГ-т хүргүүлнэ хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхбаяр ярьж байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ