Орон сууцны үнэ 10.7 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-19 08:04:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 10.7, өмнөх сарынхаас 1.1 хувиар өсжээ.


Шинэ орон сууцны 1 ам метр талбайн дундаж үнэ өнгөрсөн 3 дугаар сард 3.51 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.80 сая төгрөг байв. Хуучин орон сууцны 1 ам метр талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.96 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  

Холбоотой мэдээ