БАЯНХОНГОР: Төл бойжилт 98.4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-04-19 10:45:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд төллөх эх малын 54 хувь буюу 728 мянга гаруй нь төллөөд байна. Хаваржилт хүндэрч байгаа ч хорогдол харьцангуй бага, төл бойжилт 98.4 хувьтай байгааг холбогдох албанаас мэдээлэв.


Энэ онд Баянхонгор аймгийн нутагт 13112 малчин өрхөд хонин толгойд шилжүүлснээр 5.7 сая гаруй мал өвөлжиж, хаваржиж байна. Тодруулбал, адуу 160 мянга, үхэр 223 мянга, тэмээ 45.5 мянга, хонь 1.2 сая, ямаа 2.2 сая бүгд 3.7 сая мал байгаа юм.


Тус аймгийн нийт сумдаар гантай болон гандуу байснаас бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс, тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан, хүйтний температур ихтэй зэрэг нь хаваржилт хүндрэх нөхцөлд хүргэж байна. Нийт суманд он гарснаас хойш 18 мянга гаруй мал хорогджээ.

Холбоотой мэдээ