“Хэнтий Ус” ХХК-ийн өр нэг тэрбумд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-07 13:26:47

Хэнтий аймгийн төвийн ихэнх байрны оршин суугчдыг цэвэр бохир ус, хог, халаалт дулаанаар хангадаг “Хэнтий Ус”  ХХК-ийн өр нэг тэрбумд дөхөөд байгааг албаныхан хэллээ.

Өнөөдрийн байдлаар төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангалтгүй, 10-р сарын 1-нээс халаалт эхлэх гэж байхад уурын зуухнууд хэвийн ажиллах боломжгүй, өр авлагын асуудал үүссэн хүндхэн нөхцөл байдалтай байгаад санаа зовниж байгаагаа аймгийн удирдлагууд хэлж байна.

Тухайлбал Урд Хавгайн нүүрсний уурхайд л гэхэд 130 гаруй сая, хойд Чандганы уурхайд 170 гаруй сая төгрөгийн өртэй бөгөөд тус уурхайнууд мөнгөө авч чадаагүйн улмаас өнөөдрийг хүртэл хөрс хуулалтын ажлаа хийгээгүй байгаа аж.

Иймээс аймгийн төвийн уурын зуухнуудад түлэх нүүрс огт бэлтгэгдээгүй байгаа юм.Тиймээс энэхүү өр авлагын асуудлыг яаралтай цэгцлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад үүссэн өрийг төлж барагдуулах асуудалд анхаарал хандуулах, байгууллага тус бүр аймгийн Засаг даргын захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэл хангах болон ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг цалгардуулахгүй, алдагдуулахгүй ажиллах шаардлагатай байгааг “Хэнтий Ус” ХХК-д анхаарууллаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Холбоотой мэдээ