ХӨВСГӨЛ: Мөрөн сумын 8 сургуульд бичил судалгааны мод үржүүлгийн газар байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-27 12:00:57

Мөрөн /МОНЦАМЭ/. Дэлгэрмөрөн сум дундын ойн ангиас Мөрөн сумын ерөнхий боловсролын 8 сургуульд хүүхэд багачуудад байгаль эх дэлхийгээ хайрлах, модыг арчлан тордож ургуулах зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор бичил судалгааны мод үржүүлгийн газар байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.



Мод үржүүлгийн бичил судалгааны газрыг сургуулиудын эко клубийг түшиглэн  байгуулах  бөгөөд эхний ээлжид багш нарыг сургалтад хамруулж мэдээлэл зөвлөгөө өгсний дараа сургууль бүрд 1000 ширхэг харандаан мөчир өгч тариулах аж.


Сурагчид модыг хэрхэн тарих талаар мэдлэг мэдээлэлтэй болж, мөчрүүдийг 2 настай мод болтол арчлан ургуулна.

Харин 2 настай мод болсны дараа Дэлгэрмөрөн сум дундын ойн анги тус моднуудыг сургуулиудаас худалдан авч Дэлгэрмөрөн голын сав дагуу тарихаар төлөвлөж байгаа ажээ.

Холбоотой мэдээ