ДОРНОД: 37.8 мянган га-д тариалалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд энэ хавар 37.8 мянган га-д тариалалт, 23 мянган га-д уриншийн боловсруулалт хийнэ.
Тодруулбал, 27.8 мянган га-д улаан буудай, 3.2 мянган га-д тосны ургамал, 2.4 мянган га-д малын тэжээл, 3.9 мянган га-д бусад үр тариа, 356 га-д төмс, бусад хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариална.
Өнгөрсөн оны ургацаас 2.8 мянган тонн үрийн буудайг нөөцөлжээ. Харин хүнсний ногооны тариалалтын хувьд ногоочид өөрсдийн бололцоогоор үр нөөцөлсөн бөгөөд ХХААХҮЯ-наас 200 сая төгрөгийн 13 нэр төрлийн 11 тонн хүнсний ногооны үр өгснийг сумдад хуваарилан өгч байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Дорнод аймгийн 12 суманд үр тарианы 20 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.