ХОВД: 400 гаруй ажлын байранд иргэдийг бүртгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-09 12:09:18

Жаргалант /МОНЦАМЭ/. Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүй иргэдийг шинэ ажлын байранд зуучлах зорилгоор Ховд аймагт өнөөдөр Хөдөлмөрийн яармаг зохион байгуулж байна.

2023 он гарсаар тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 1641 иргэн идэвхтэй ажил хайгчаар бүртгүүлжээ. Үүнээс 98 иргэн шинэ ажлын байртай болсон байна.   

Тэгвэл одоо төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажлын байрны сул орон тоонд 400 гаруй иргэнийг бүртгэж буй. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн 60 ажил олгогчийн 360 ажлын байрны захиалга, төрийн байгууллагын 70 ажлын байр нээлттэй зарлаж, ажилгүй иргэдийг ажлын ярилцлагад оруулах, ажилд зуучлах үйлчилгээ үзүүлж байна.    

Мөн "Ховд-Ажлын байр-2023" хөдөлмөрийн яармагийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгт төсөл ирүүлсэн иргэдэд "Аж ахуй эрхлэлт"-ийн талаарх сургалт, сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулна.   

Холбоотой мэдээ