“Foxconn” Энэтхэгт томоохон газар худалдан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-05-09 16:31:52

ШИНЭ ДЕЛИ. /AFP/. Apple” компанийн “iPhone” гар утасны гол үйлдвэрлэгч, Тайванийн “Foxconn” компани Энэтхэгийн технологийн төв гэгддэг Бенгалуру хотын захад томоохон газар худалдан авчээ.


Тодруулбал, “Foxconn”-ы охин компани болох “Foxconn Hon Hai Technology India Mega Development” Бенгалуругийн нисэх буудлын ойролцоо 1.2 сая хавтгай дөрвөлжин метр газрыг гурван тэрбум рупигээр /37 сая ам.доллар/ худалдан авсан байна.


Apple” компани “удахгүй” “iPhone” гар утаснуудаа манай мужид үйлдвэрлэж, “100 мянга орчим ажлын байр” шинээр бий болгоно гэж Энэтхэгийн Карнатака мужийн тэргүүн сайд Басавараж Боммай энэ оны гуравдугаар сард мэдээлээд байжээ.  


Тухайн сард мөн “Bloomberg” агентлаг “Foxconn” Карнатака дахь шинэ үйлдвэртээ 700 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа талаар нэрээ нууцалсан эх сурвалжуудыг эш татан мэдээлээд байсан юм.


Bloomberg”-ийн мэдээллээр, өнгөрсөн оны байдлаар Энэтхэг улс “Apple”-ийн “iPhone” гар утасны үйлдвэрлэлийн долоон хувийг эзэлж байсан нь АНУ, Хятад, Япон зэрэг орнуудаас хол хоцорсон үзүүлэлт аж. 

Холбоотой мэдээ