Уул уурхайн логистикийн төслүүдэд хөрөнгө оруулахыг урилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-10 13:16:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Азийн уул уурхайн инновацын хөгжил" хоёр дахь удаагийн чуулган БНХАУ-ын нийслэл Бээжин хотод боллоо. Чуулганд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын уул уурхайн ассоциацын төлөөлөгчид оролцов.


Чуулганы үеэр МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн "Уул уурхайн салбарын хөгжилд тээвэр, логистикийн гүйцэтгэх үүрэг" сэдвээр илтгэл тавьж, эдийн засгийн коридор, нүүрс экспортын хүчин чадал, хамтран ажиллах боломжуудын талаар танилцуулав.


Тухайлбал, Тээвэр логистикийн нэгдсэн терминал байгуулах, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийж хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулж, хөрөнгө оруулахыг урилаа. Мөн энэ үеэр МҮХАҮТ, Хятад-Азийн эдийн засгийн хөгжлийн ассосиацын уул уурхайн мэргэжлийн хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Холбоотой мэдээ