СЭЛЭНГЭ: ЕБС-ийн сурагчдад мод тарих арга аргачлалыг практикаар үзүүлж, мэдлэг олгожээ

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2023-05-11 16:49:52

Сүхбаатар/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Хараа бүсийн сум дундын Ойн ангиас санаачлан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ЕБС-ийн сурагчдад мод тарих арга аргачлалыг практикаар үзүүлж, мэдлэг олгох сургалтыг зохион байгуулсан байна.


Сургалтанд мэргэжлийн мод үржүүлгийн газрууд хамтран оролцжээ. Сургалтаар модыг хэрхэн ангилах, модны үрийг хэрхэн таних, модыг үрээр яаж тарих тухай мэдлэгийг олгож, газар дээр нь гардан гүйцэтгүүлсэн нь үр дүнгээ өгчээ.


Энэхүү сургалт нь жил бүрийн хавар 5 дугаар сард зохион байгуулдаг бүх нийтээрээ мод тарих аяны өмнө болсноороо онцлог бөгөөд ач холбогдол өндөр юм.


Уг үйл ажиллагаанд Мандал сумын ЕБ-ын сургуулийн 100 гаруй сурагчид хамрагджээ.



Холбоотой мэдээ