ХӨВСГӨЛ: Гэр бүлийн волейболын тэмцээний хамгийн бага нь 5 настай, ахмад нь 75 настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-15 16:54:14

Мөрөн /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан гэр бүлийн волейболын тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгууллаа.

Тус тэмцээн нь гэр бүлийн гишүүдийн хамтач харилцаа, халуун дулаан уур амьсгал, харилцан ойлголцлыг дэмжих, гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэх, өрх гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлж, амьдралын зөв дадлыг хэвшүүлэхэд гэр бүлүүдэд нөлөөлөх зорилготой юм.


Тэмцээнд гэр бүлийн гишүүд нэг баг болон оролцдогоороо онцлог бөгөөд энэ жилийн хамгийн бага тамирчин 5 настай бол ахмад нь 75 настай байлаа.


Гэр бүлийн волейболын тэмцээнд 27 багийн 216 тамирчин оролцсоноос Мөрөн сумын Жавхаа баг түрүүлж, Цагаан-Уул сумын Амь нэгт баг хоёрт, Цагаан-Уулын Жавхаа баг гуравт шалгарлаа.



Хөвсгөл аймгийн хэмжээнд 39804 өрх гэр бүл амьдарч байна. Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Аз жаргалтай гэр бүл" гэрлэх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, "Хайрын болзоо" хөтөлбөрт арга хэмжээ, Цахим орчин дахь нөлөөллийн арга хэмжээ, Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ, Гэр бүлийн волейболын тэмцээн зэрэг олон ажлыг зохион байгуулж байна.











 

 

Холбоотой мэдээ