ХӨВСГӨЛ: Тосонцэнгэл суманд гуравласан үйлчилгээ нэвтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-16 09:24:47

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд Монголын цахилгаан холбоо ХК-ийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шилэн кабелийн өндөр хурдны интернэт, 84 сувагтай, 96 цагийг нөхөж, ухрааж үзэх боломжтой IPTV, суурин утасны гуравласан үйлчилгээ нэвтэрлээ. 


Өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Тариалан суманд энэхүү гуравласан үйлчилгээ амжилттай нэвтэрсэн бөгөөд эдгээр сумдын нийт өрхийн 60 гаруй хувь тус үйлчилгээг ашиглаж байна. Энэ онд Хатгал, Жаргалант сумыг холбох бөгөөд Тосонцэнгэл сум гуравласан үйлчилгээ нэвтэрсэн Хөвсгөл аймгийн гурав дахь сум боллоо.


Тус үйлчилгээний давуу тал нь өндөр хурдны шилэн кабель, IPTV, суурин утаснаас гадна, кино сангаас кино, контент үзэх, суурин утас нь сүлжээндээ үнэгүй ярих бөгөөд бусад сүлжээнд үнэгүй ярих эрх дагалдана.


Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр иргэдийн хувьд мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах, төрийн цахим үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, алсын зайн оношилгоо хийлгэх, сурагч багачууд маань цахимаар суралцах, цаг агаарын мэдээ, мал мах, түүхий эдийн ханш гээд хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.

 

Холбоотой мэдээ