СҮХБААТАР: Уурхайн ухсан нүхэнд 600 орчим адуу унаж үхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-22 14:28:12

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Дорнын чулуулаг ХХК-ийн Нүүрстэйн уурхайн ухсан нүхэнд шуурганаар уруудсан олон тооны адуу унаж үхжээ. Энд хамгийн багадаа л 500-600 адуу бий. Зөвхөн Асгат сумаас гэхэд урьдчилсан байдлаар 17 малчин өрхийн адуу байгааг тогтоожээ. Ойролцоогоор нэг айлаас 1-3 азарга адуу гэж үзвэл нэг айл хамгийн багадаа л 20-иод тооны, дээд тал нь 50, 60 орчим тооны адуугаа алджээ.

Одоогоор Асгат сумаас ажлын баг гарч, тухайн уурхай дээр ажиллаж байгаа аж. Нутгийн малчидтай хамтран үхсэн адуунууыг татаж гаргах, им тамгаар нь ялгаж таних ажил хийж байна гэж сумын Засаг даргын орлогч н.Төгөлдөр хэллээ.

Тус уурхай нь Асгат Сүхбаатар сумын зааг, Асгат сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн ч ингэж үй олноороо үрэгдсэн нь уурхайн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж малчид үзэж байгаа аж.

 

Холбоотой мэдээ